OSHMI хүрээлэн OHSAS 18001:2007, OHSAS 18002:2008 олон улсын стандартуудыг монгол хэл рүү орчуулж, MNS стандарт болгон гаргахаар 2012.08-р сараас эхлэн СХЗГазартай хамтран ажиллаж байна
Манай хүрээлэнгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2007 болон түүнийг хэрэгжүүлэх заавар OHSAS 18002:2008 олон улсын стандартуудыг гаргасан OHSAS Project Team /OHSAS Төслийн Баг/-н албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаандаа хэрэглэж ирсэн билээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай хүрээлэнгийн Ерөнхий менежер Б.Оюунтөгс ахлагчтай төслийн баг OHSAS 18001, 18002 стандартуудыг Монгол хэл дээр хадмал байдлаар орчуулах төслийг хэрэгжүүлсэн бөгөөд тус орчуулгыг Стандартчилал Хэмжил Зүйн Газартай хамтран албан ёсоор Монголын стандарт болгон гаргах ажилдаа ороод байна.
Стандартчилал, Хэмжил Зүйн Газар дээр 2012 оны 07 дугаар сараас эхлэн эдгээр олон улсын стандартуудын орчуулгыг хэлэлцэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд OSHMI хүрээлэнгийн орчуулгыг хянан хэлэлцэж байна.
Харилцагч, суралцагч та бүхэндээ амласан ёсоор энэ ондоо багтаан Монгол хэл дээрх OHSAS стандартын орчуулгыг та бүхний гарт өргөн барихаар ажиллаж байгаа билээ.
Хүндэтгэсэн,
OSHMI хүрээлэнгийн хамт олон
Leave a Reply