Монголын ХАБЭА-н салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Оюу Толгой компанитай хамтран ажилласаар байна.

Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн буюу OSHMI нь Оюу Толгой ХХК-н ажилтнуудад ХАБЭА-н хуулийн сургалт өгөх S-765 тэндэрт шалгарсан талаар бид өмнөх мэдээллээр танилцуулж байсан билээ.

Энэхүү тэндэрт шалгарснаар, өнгөрөгч 2013 оны 12 дугаар сард тус компанитай хамтран ажиллах гэрээгээ байгуулж, ажилдаа ороод байна.

Манай байгууллагын зүгээс Оюу Толгой компанийн хүсэлтээр “Ажил олгогч, удирдах ажилтнуудад зориулсан”, “ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан”, “Цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг ажилтнуудад зориулсан” ХАБЭА-н хуулийн сургалтын материалыг англи, монгол хэл дээр боловсруулан хүлээлгэж өгөөд байна.

 2014 оны 03 сарын 31-ний өдрийг дуусталх  хугацаанд манай хүрээлэнгийн нийт 7 багш Оюу Толгой компанийн Улаанбаатар дахь оффис болон Өмнөговь аймаг дахь Уурхайн сайт дээр нь ХАБЭА-н сургалтуудыг нийт 86 удаа явуулж, тус компанийн ажил олгогч, удирдах ажилтан, ажилтан нийлсэн нийт 466 хүнийг сургаад байна. 

 Судалгаанаас үзэхэд, суралцагчдын 10 хувь нь 90 хувийн сэтгэл ханамжтай, 90 хувь нь 100 хувийн сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд мэргэжлийн, чадварлаг багш нар хичээл зааж байгаа нь илүү давуу талтай байна гэж дүгнэсэн байдаг.

 Монголын ХАБЭА-н салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Оюу Толгой компанитай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. 

Оюу толгой компанийн нийт ажил олгогч, ажилтнууд болон бусад харилцагч, дэмжигч, үйлчлүүлэгч, суралцагч нартаа ажлын амжилт хүсье. 


OSHMI-н хамт олноос.
      

Leave a Reply

Your email address will not be published.