“Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа-2014” үзэсгэлэнд манай байгууллага (ОШМИ буюу МХААЭАМХүрээлэн) амжилттай оролцлоо /2014.03.31/
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооноос зохион байгуулсан “Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа-2014” үзэсгэлэнд Манай хүрээлэн амжилттай оролцлоо. Үзэсгэлэн 2014 оны 3 сарын 31-ны өдөр МҮЭСТОрдонд зохиогдсон.
Энэхүү үзэсгэлэнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын арга туршлага, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага болон томоохон компаниуд оролцон, үйл ажиллагаагаа танилцууллаа.
Манай хүрээлэнгийн зүгээс тус үзэсгэлэнд OSHAcademy-тай хамтран зохион байгуулж буй ХАБЭА-н / хөдөлмөр хамгаалал / олон улсын хөтөлбөртөй сургалт, зөвлөх үйлчилгээгээр оролцсон. Олон улсад ХАБЭА-н ажилтан / хөдөлмөр хамгааллын ажилтан / олон төрөл байдаг бөгөөд дор бүрнээ ямар ажил хариуцан гүйцэтгэдэг болохыг оролцогчдод таниулахыг зорьсон юм.
Тус үзэсэгэлэнг зохион байгуулсан Хөдөлмөрийн яам, ХАБЭА-н Үндэсний хороо болон үзэсгэлэнд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан бусад бүх байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.
Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэнгийн хамт олон
Үзэсгэлэнгийн үеийн зураг:
Leave a Reply