ОШМИ-н үйл ажиллагаа өргөжин тэлж буйтай холбоотойгоор бүтцийн өөрчлөлт хийж, өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж эхэллээ
“Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн” /ОШМИ/ ТББ нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, “ОШМИ” ХХК-г 2013 онд үүсгэн байгуулсан билээ. ОШМИ ТББ нь ХАБЭА-н ажилтнуудыг мэргэшүүлэх дотоодын ба олон улсын /OSHAcademy-тай хамтарсан/ сургалтуудыг явуулдаг. ОШМИ ХХК ньISO 9001, OHSAS 18001, ISO 14001 болон бусад удирдлагын тогтолцооны олон улсын стандартуудын зөвлөх үйлчилгээ, аудитын үйлчилгээ, аутсорсингийн үйлчилгээ, олон улсын стандартын аудитор ба хэрэгжүүлэгч бэлтгэх сургалтууд, байгууллагуудын ажлын байран дээрх захиалгат сургалтууд, Аюулгүй ажиллагааны боловсрол сэтгүүлүүдийг хариуцаж ажиллахаас гадна, Монгол Улсад шинэ тутам олон сайхан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгохоор эрч хүчтэйгээр ажиллаж эхэллээ.
“ОШМИ”-н үйл ажиллагаа цаашид ОШМИ ТББ, ОШМИ ХХК, IRIM ХХК, MIRIM ХХК-н хамтын ажиллагаанд суурилан, МУ-ын ХАБЭА-н салбарын хөгжлийн төлөө хөл нийлүүлэн, хамтдаа ажиллаж явах юм.
Бид 2015.06.04-ний өдөр нийт хамт олны өргөтгөсөн хурлаа хийж, одоо ба ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
Арга хэмжээний зургаас:
Leave a Reply