Өнөөдөр “Дэлхийн стандартын өдөр”
Дэлхий нийт нэг хэлээр ойлголцох аргаа тодорхойлсон нь ISO стандартууд юм. Ийм ч учраас жил бүрийн аравдугаар сарын 14-ний өдрийг “Дэлхийн стандартын өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсад 1997 оноос хойш энэ өдрийг Стандарт, Хэмжил зүйн ажилтны өдөр болгон тэмдэглэж ирсэн. “Дэлхийн стандартын өдөр”-ийг олон улсын стандартчиллын байгууллага (ISO, IEC, ITU)-аас жил бүр онцгойлсон уриан дор тэмдэглэдэг бөгөөд 2016 онд “Стандарт итгэлийг төрүүлнэ” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна. Энэ нь стандарт нэвтрүүлсэн байгууллагын үйл ажиллагаанд нь харилцагч итгэж хамтын ажиллагааг эхлүүлдэг жишиг нэгэнт бий болсныг илтгэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн (OSHMI) нь энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт стандартчиллыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүст хүндэтгэл үзүүлж байна.
Манай байгууллага дотоодын аж ахуйн нэгж байгууллагын удирдлагын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах зорилгоор
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны – OHSAS 18001
Чанарын удирдлагын тогтолцооны – ISO 9001
Байгаль орчны удирдлагын тогтолцооны – ISO 14001
Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны – ISO 27001
Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны – ISO 22000
Эрсдэлийн удирдлагын тогтолцооны – ISO 31000
Нийгмийн хариуцлагын удирдлагын тогтолцооны – ISO 26000
зэрэг олон улсын стандартуудаар мэргэжил, аргазүйн өндөр түвшинд сургалт, зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид энэ чиглэлээр хүнсний үйлдвэрлэл, зам барилга, барилга, худалдаа үйлчилгээний салбарын 20 гаруй компанитай амжилттай хамтран ажиллаж олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж гэрчилгээжсэн Монголын анхны компаниудыг төрүүлсэн билээ. Тийм ч учраас бид танд итгэл төрүүлэх дэлхийн хэл ISO стандартыг итгэлтэйгээр амлаж чадна.

Leave a Reply