Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форум 2016 долоо дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Өнөөдөр буюу  2016 оны 11-р сарын 09-ний өдөр Голомт банк, “Мандал Женерал Даатгал” ХХК- тай манай хамт олон хамтран “Монгол улсын Эрсдэлийн удирдлагын форум-2016” үйл ажиллагааг Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа. Форумд Монгол Улсын томоохон компаниудын төлөөлөл болох 350 гаруй төлөөлөгч оролцсон юм. Тус форумын зорилго нь улсын хэмжээнд тулгараад буй эрсдэлүүдийг судлан шинжилж, илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулах замаар нийгмийн эрсдэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах явдал байдаг билээ.

“Монгол улсын Эрсдэлийн удирдлагын форум-2016” нь дараах ерөнхий сэдвүүдийг хамран зохион байгуулагдлаа :

  • 2017 оны Макро эдийн засгийн эрсдэл ба бизнесийн төлөвлөгөө
  • Эрсдэлийн удирдлагын дэлхийн стандарт: дэд бүтцийн салбар

Хоёрдугаар хэсгийн хэлэлцүүлгийг Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа Эрүүл Ахуйн Менежментийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал С. Мойлтмаа удирдан явууллаа.

Тус хэсэгт Монгол улсад бизнес  эрхлэхэд тулгардаг түгээмэл эрсдэлүүдийг удирдах талаар дотоодын дэд бүтцийн салбарын төлөөлөл болсон Монгол компани, гадаадын хөрөнгө оруулалттай мега төслийн эрсдэлийн удирдлагын туршлага болон Дэд бүтцийн төслийн эрсдэлийг олон улсын стандартаар хэрхэн удирддаг тухай сонирхолтой танилцуулгыг хийсэн. Цаашид аливаа эрсдэлийг мэргэжлийн түвшинд удирддаг болоход хувийн хэвшлийнхний тэргүүлэх үүрэг оролцоо ба засгийн газрын агентлагууд энэ чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм.

 

Leave a Reply

Your email address will not be published.