ХАБЭА-н Ажилтан бэлтгэх 99 дэхь ээлжийн сургалт /2019.08.19-23/
Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн Олон улсын ХАБЭА-н сургалтын байгуулага OSHAcademy-тай хамтарсан ХАБЭА-н “Ажилтан” – “Менежер” – “Супервайзер” – “Сургагч” – “Зөвлөлийн гишүүн ба ахлагч” бэлтгэх цуврал хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөр нь ХАБЭА-н ажилтан, зохион байгуулагч болон ХАБЭА-н хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал хариуцсан бусад ажилтнуудад зориулагдсан болно. Гол зорилго нь үр дүнтэй аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоход оршино.
Сургалт: 2019 оны 08 дугаар сарын 19–нөөс 23-ны хооронд ажлын 5 өдөр, өглөө 09:00-13:00 цагт зохион байгуулагдана.
Сургалтанд ХАБЭА-н чиглэлээр ажиллах сонирхолтой хувь хүмүүс болон албан байгууллагуудын ахлах, удирдах ажилтан, даамал, ИТА, ХАБЭА-н ажилтнууд хамрагдах боломжтой.
Сургалтын бүртгэлийг 08 дугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд доорх утсаар авч байна.
Холбоо барих утас: 89953838 – 89963838 – 89973838– 80663838-76113838
Мөн суралцагч Зайсан тойруугийн гудамж, KFC-н зүүн талын “Сайн резиденс” хотхон 29/1А блок 2 давхар 3 тоотод биечлэн ирж бүртгүүлэх боломжтой.
Сургалтын хөтөлбөрийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү , эсвэл утсаар холбогдож бүртгүүлэн, дэлгэрэнгүй хэлбэрээр утас, мэйл, факсаар авах боломжтой.
Сургалтын төлбөр 420 мянган төгрөг байх бөгөөд та сургалтын төлбөрөө Голомт банкин дахь “ХААЭАМХ ТББ-ын Ошми Сургалтын Төв – 1105058738” тоот төгрөгийн дансанд тушаах буюу бэлнээр төлснөөр таны бүртгэл баталгаажих болно.
СУРГАЛТАНД ОНЛАЙНААР
Leave a Reply