ХАБЭА-н Ажилтан бэлтгэх 104 дахь ээлжийн сургалт /2019.12.02-06/
Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн Олон улсын ХАБЭА-н сургалтын байгуулага OSHAcademy-тай хамтарсан ХАБЭА-н “Ажилтан” – “Менежер” – “Супервайзер” – “Сургагч” – “Зөвлөлийн гишүүн ба ахлагч” бэлтгэх цуврал хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөр нь ХАБЭА-н ажилтан, зохион байгуулагч болон ХАБЭА-н хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал хариуцсан бусад ажилтнуудад зориулагдсан болно. Гол зорилго нь үр дүнтэй аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоход оршино.
Сургалт: 2019 оны 12 дугаар сарын 02-ноос 06-ны хооронд ажлын 5 өдөр, өглөө 09:00-13:00 цагт зохион байгуулагдана.
Сургалтанд ХАБЭА-н чиглэлээр ажиллах сонирхолтой хувь хүмүүс болон албан байгууллагуудын ахлах, удирдах ажилтан, даамал, ИТА, ХАБЭА-н ажилтнууд хамрагдах боломжтой.
Сургалтын бүртгэлийг 12 дугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд доорх утсаар авч байна.
Холбоо барих утас: 80663838– 70113838
Мөн суралцагч Зайсан тойруугийн гудамж, KFC-н зүүн талын “Сайн резиденс” хотхон 29/1А блок 2 давхар 3 тоотод биечлэн ирж бүртгүүлэх боломжтой.
Сургалтын хөтөлбөрийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү , эсвэл утсаар холбогдож бүртгүүлэн, дэлгэрэнгүй хэлбэрээр утас, мэйл, факсаар авах боломжтой.
Сургалтын төлбөр 420 мянган төгрөг байх бөгөөд та сургалтын төлбөрөө Голомт банкин дахь “ХААЭАМХ ТББ-ын Ошми Сургалтын Төв – 1105058738” тоот төгрөгийн дансанд тушаах буюу бэлнээр төлснөөр таны бүртгэл баталгаажих болно.
СУРГАЛТАНД ОНЛАЙНААР
Leave a Reply