ЦАХИЛГААНЫ АЮУЛ
Цахилгаан гүйдэл нь хүний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, чихэнд сонсогдохгүй, үнэртдэггүй мөртлөө бид анхаарал болгоомжгүй байдлаас болж цахилгаан тоног төхөөрөмжинд ойртох зай хэмжээг алдах төдийд үхэлд хүргэдэг эрчим хүч юм.
Цахилгаан гүйдэл хүний биеэр дамжихдаа 3 төрлийн үйлчилгээг үзүүлдэг
1. Халууны /дулааны/ үйлчилгээ
Цахилгаан гүйдэл хүний биеэр дамжсанаас бие махбодийн тодорхой хэсгийг түлэх ,цусны ,зүрхний,төв мэдрэлийн судсууд болон бусад эрхтнүүдийг маш өндөр температуртай болтол нь халааж амьд организмд хүнд байдлыг бий болгодог
2. Электролитийн үйлчилгээ
Цахилгаан гүйдэл нь амьд бие организмын органик шингэнүүдэд тухайлбал цусанд үйлчилж түүний физик химийн найрлагыг өөрчилнө.
3. Биологийн үйлчилгээ
Цахилгаан гүйдэл амьд организмын булчингийн эд эсийг цочроож булчин шөрмөсийг агшааж цаашилбал дотоод био цахилгаан процессийн үйл ажиллагааг ч алдагдуулдаг байна.
Цахилгаан гүйдэлд нэрвэгдсэнээс болоод хүний биед дараах гэмтлүүд үүсдэг байна
- Цахилгаан түлэгдэлт
- Цахилгаан тэмдэг
- Арьс металлжих
- Механик гэмтэл
- Цахилгаан цохилт
- Хавсарсан гэмтэл
Цахилгаан гүйдлийг хүний биед үйлчлэх үйлчлэлээр нь 3 төрөлд хуваадаг
- Мэдрэгдэх гүйдэл. Энэ нь хүн гүйдэл дамжуулах хэсэгт хүрэхэд үлэмж загатнах,ирвэгнэх,халах төдий мэдрэмжийг үүсгэх гүйдлийг хэлнэ.
- Гарч болохгүй гүйдэл.Булчин шөрмөсагшиж гүйдэл дамжуулах хэсгүүдтэй зууралдах гүйдлийг хэлнэ.Өөрөөр хэлбэл хүн цахилгаан гүйдлийн үйлчлэлд өөрийн эрхгүй орж өөрийгөө татаж авч чадахгүй болно
- Фибриляцлагч гүйдэл.Энэ бол хамгийн аюултай гүйдэл бөгөөд зүрхний булчин агшааж амьсгал хураагдахад хүрнэ.
https://www.youtube.com/watch?v=crIrCI81YeA