Иргэний Нисэхийн Үндэсний төв “Галын Аюулгүй Байдал, Хөдөлмөр Хамгаалал, Эрүүл Ахуй хариуцсан ахлах инженер” ажилд авна.
Байгууллагын нэр: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Ажлын байрны нэр: ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АХУЙ ХАРИУЦСАН АХЛАХ ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм журмыг боловсруулж хэрэгжүүлэх, гал болон гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг хариуцан гүйцэтгэх;
Боловсрол: Дээд боловсролтой.
Мэргэжил: ХАБЭА-н инженер, Инженер.
Ажлын туршлага: ХАБЭА-н чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх.
Тусгай шаардлага: ХАБЭА-н мэргэжлийн сертификаттай. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шалгалт, осол, зөрчил, эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажилласан бол давуу тал болно.
Ажил горилогчдод тавигдах шаардлага:
- Холбогдох хууль дүрмийн өндөр мэдлэгтэй байх.
- Шаардлага тавих, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх,
- Шударга, ил тод, тууштай зан чанартай байх,
- Асуудлыг шийдвэрлэх, тасралтгүй сайжруулалт хийх чадвартай байх,
- Манлайлах, удирдах ажлын арга барилыг эзэмшсэн байх,
- Багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх,
- Ёс зүйн хэм хэмжээг сахих,
- Нууц хадгалах,
Материал хүлээн авах: Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягтын дагуу/ бөглөж hr@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ. Жич: Цахим хаягаар материалаа ирүүлэхдээ овог, нэрээ тодорхой бичиж ирүүлэх.