Дэлхийн Банктай Хамтран Дэд Бүтцийн Төслүүдэд Хабэа-н Зөвлөмж Өглөө
Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх гэж буй #Дэлхийн банктай ОШМИ ГРУПП хамтран ажиллаж, үндэсний зөвлөхийн хувьд МУ-д олон улсын хөрөнгө оруулалттайгаар ажиллахад анхаарах ХАБЭА-н хууль тогтоомжийн шаардлага болон анхаарах зүйлсийн талаар зөвлөмж боловсруулж өгөв. Үүнд зам, барилгын болон эрчим хүч, ус, дулаан хангамжийн ажлуудыг МУ-д хэрэгжүүлэх явцад анхаарах ёстой тэндрийн, гэрээний шатанд гардаг болон гүйцэтгэгчдийн ажилд тулгардаг аюул, эрсдэл, шийдвэрлэх ёстой ХАБЭА-н менежментийн шийдэл, боломжуудыг танилцуулсан юм.
Дэлхийн банк нь хөдөө орон нутагт болон УБ хотын төв суурин газарт дэд бүтцийн төсөлд хөрөнгө оруулалт хийх юм. Тус төслийг хэрэгжүүлэх явцад анхаарах шаардлагатай МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль ба дагалдан хэрэгжих эрх зүйн актуудын шаардлагыг Бээжинд суугаа бүсийн захирал болон Австралид суугаа ерөнхий зөвлөхт танилцуулсан юм.
Салбарын бодит кэйсүүд, ижил төстэй төслүүд, хууль тогтоомжийн шаардлагууд болон төрийн байгууллагуудын мэдээллийг хамруулан судлах, асуудал тодорхойлох, зөвлөмж боловсруулах ажил 5 сарын хугацаанд бүтэн онлайнаар явагдсан бөгөөд ОШМИ Группийн туршлагатай зөвлөх, экспертүүдийн багаар ажиллалаа.
Та бүхэндээ баярлалаа.